You are currently viewing ТӨРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

ТӨРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 444

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 37.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.”Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17047854196291

ЖИЧ САРЫН МЭДЭЭНИЙ ЗАГВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОН