Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг дэмжих, Салбар зөвлөлөөс 2024 онд төрийн албан хаагчийг чадавхжуулах, мэргэшсэн чадварлаг ёс зүйтэй төрийн албан хаагчаас бүрдсэн, ухаалаг цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, гүйцэтгэл, үр дүнд суурилсан шинэтгэлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллахаар тодорхойлсон.
Дээрх бодлого, зорилтын хүрээнд Европын Холбоо ба Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хамтарсан санхүүжилттэй “Найрамдал төслөөс” санаачлан, Төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалтын 10 модуль боловсруулж Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлд хүлээлгэн өгсөний дагуу эхний сургалтыг “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДАЛ, ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” сэдвээр энэ сарын 04, 05-ны өдрүүдэд “Америкийн соёл мэдээллийн төв”-д зохион байгуулж байна.
Сургалтад төрийн байгууллагын Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүд оролцож байна.
Дархан-Уул Аймаг
Nairamdal Darkhan
Дархан-Уул аймгийн Төрийн албаны Салбар зөвлөл
EU Delegation to Mongolia
#europe_darkhan_innovation_entrepreneurship_hub
#friendship_project_co_funded_by_the_european_union



