Татварын газарт санхүүгийн хяналт шалгалт хийсэн тухай

Монгол улсын Сангийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр баталсан Татварын ерөнхий газар, харьяа газар, хэлтсийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын нэгдсэн СХШХ/07 дугаар удирдамж, аймгийн Засаг даргын баталсан 23-06-24-01/30 дугаар удирдамжийн дагуу Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Татварын газрын 2022, 2023 оны санхүүгийн үйл ажиллагаа, татвар ногдуулалт, орлого бүрдүүлэлтэд санхүүгийн хяналт шалгалтыг хийж шалгалтын тэмдэглэлийг шалгагдагч байгууллага болон Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газарт тус тус хүргүүлэн ажиллалаа.