Шарын гол сумын Соёлын төвийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийсэн тухай

Соёлын сайд буюу Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын ХШҮДАГ-2024/ДА/14 тоот нэгдсэн удирдамж, Аймгийн Засаг даргын 2024 оны 23-06-24-01/29 тоот удирдамжийн дагуу Шарын гол сумын 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Шалгалтын үеэр эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хууль эрх зүйн актын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах арга хэмжээг авч ажилласан. Мөн хяналт шалгалтын үр дүнд шалгалтын тэмдэглэл, Улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлага, зөвлөмжийг сургуулийн удирдлагад хүргүүлсэн.