Дарханчууддаа зориулан арванхоёрдугаар сарын 31-нд “Мөнгөн өвөл” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 2025 оныг угтах үдшийн цэнгүүнийг 21:00 цагт эхлүүлэхээр төлөвлөөд байна. Тодруулбал, Найрамдал талбайд 18.00 цагаас эхлэн тусгайлан бэлдсэн дэлгэцээр цаг үеийн дуу хуур, байгууллагуудын баярын мэндчилгээ зэргийг хүргэх юм.
21:00 цагаас хойш Залуучууд театрын болон чөлөөт уран бүтээлчид, хамтлагуудын урлагийн тоглолт, үзүүлбэрүүд Найрамдал талбайд тасралтгүй тоглогдох тул иргэд та бүхнийг шинэ оноо хамтдаа төв талбайдаа угтахыг урьж байна.