Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны шинэчилсэн жагсаалтыг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
Тухайлбал:
1.5.Төрийн үйлчилгээний албаны дараах удирдах албан тушаалтан. Үүнд:
1.5.1.“ТҮШУ-4”-“ТҮШУ-7”-д хамаарах шинжлэх ухааны салбарын удирдах албан тушаалтан;
1.5.2.“ТҮМБ-5”-“ТҮМБ-6”-д хамаарах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер;
1.5.3.“ТҮБД-4”-“ТҮБД-5”-д хамаарах сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын захирал, эрхлэгч (сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын сургалтын менежер, арга зүйч хамаарахгүй);
1.5.4.“ТҮЭМ-6”-“ТҮЭМ-9”-д хамаарах эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтан, түүнтэй дүйцүүлэх албан тушаалтан;
1.5.5.“ТҮСБ-5”-“ТҮСБ-7”-д хамаарах соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын удирдах албан тушаалтан;
1.5.6. “ТҮМ-7”-“ТҮМ-10”-д хамаарах төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад байгууллагын удирдах албан тушаалтан;
1.5.7. Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах “ТҮ-9”-“ТҮ-12”-д хамаарах удирдах албан тушаалтан;