Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр баталсан 23-06-24-02/19 тоот удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн төрийн жинхэнэ албан хаагчдад төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв шинээр болон ахиулан олгох саналд дотоод аудит хийж гүйцэтгэлээ. Дотоод аудитаар илэрсэн зөрчил, зөрчигдсөн хууль эрх зүйн акт, цаашид авах арга хэмжээний санал зөвлөмж, дүгнэлтийг тусгасан Шалгалтын тэмдэглэлийг бичиж хүргүүлсэн.