Дархан-Уул аймаг дахь Политехник коллежид хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн тухай

Дархан-Уул аймаг дахь Дархан Политехник коллежийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 46 тоот албан бичиг, албаны даргын баталсан удирдамжийн дагуу тус байгууллагын нэр бүхий 4 багш, ажилтанд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16.1.2, 16.1.3 дахь заалтад заасан мөнгөн тэтгэмж олгох эсэх асуудлыг нягтлан шалгаж дүгнэлт өгөх, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, мэргэжлийн заавар зөвлөмж өгөх зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.