Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, албаны даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан 23-01-24-01/17 тоот удирдамжийн дагуу Дархан сумын 31 дүгээр цэцэрлэгийн 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хууль эрх зүйн актын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар хяналт шалгалтыг гүйцэтгэн шалгалтын тэмдэглэл, Улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлага, зөвлөмжийг тус байгууллагад хүргэсэн.
Дархан сумын 31-р цэцэрлэгт санхүүгийн хяналт шалгалт хийсэн тухай
- Post published:6 сар 11, 2024
- Post category:САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН / ТАЙЛАН
 
															 
							 
															