Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 23-01-24-02/16 тоот удирдамжийн дагуу Дархан сумын 21-р цэцэрлэгийн сургуулийн 2022, 2023 оны санхүү, үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтын үеэр эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хууль эрх зүйн актын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах арга хэмжээг авч ажилласан. Мөн хяналт шалгалтын үр дүнд шалгалтын тэмдэглэл, Улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлага, зөвлөмжийг сургуулийн удирдлагад хүргүүлсэн.
Дархан сумын 21-р цэцэрлэгт санхүүгийн хяналт шалгалт хийсэн тухай
- Post published:6 сар 12, 2024
- Post category:САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН