Тус албаны ёс зүйн дэд хороо нь 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг албаны даргаар батлуулан ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу 2024 оны 04-р сарын 11-ны өдөр сэтгэл зүйч Велиам Мастоны тодорхойлсон (DISC) “Хувь хүний зан төлөв” тестээр нийт албан хаагчдын зан төлөв болон багт гүйцэтгэх үүргээр нь тандалт судалгаа хийв.
Тандалт судалгааны зорилго нь багийн гишүүдийн зан төлөвийг нарийвчлан таньж, гишүүддээ тохирсон ажлыг хуваарилан бүтээмжийг нэмэгдүүлэхэд оршино.
Үр дүнг албан хаагч тус бүрт өөрт нь танилцуулсан бөгөөд тайланг албаны даргад танилцууж мэдээллээр хангав.