You are currently viewing Авлигын эсрэг сургалтад хамрагдлаа

Авлигын эсрэг сургалтад хамрагдлаа

АТГ-аас Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан 21 аймаг, аймаг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж байгаа юм. Сургалт өнөөдөр /2024.12.05/ Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж 80 гаруй удирдах албан тушаалтан хамрагдлаа.

🖌Сургалтаар авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.

🖌Энэ хүрээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн ахлагчтай ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.

🖌НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцоос жил бүрийн 12 сарын 9-ний өдрийг авлигын эсрэг, олон нийтэд авлигын гэмт хэргийг таниулах, ойлголтыг нэмэгдүүлэхээр зарласнаас хойш жил бүр тэмдэглэдэг уламжлалтай.

🖌Манай улс НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцод 2005 онд элсэн орсон бөгөөд жил бүрийн энэ өдрийн хүрээнд авлигатай тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн байна.