Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас зохион байгуулсан “Цахимд хэвшье” сургалт, зөвлөгөөны хаалтын арга хэмжээ Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж тус арга хэмжээнд албаны удирдлага болон холбогдох албан хаагчид хамрагдлаа. Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны болон аймийн удирдлагууд танилцуулга хийлээ.




