You are currently viewing ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 09 өдөр Дугаар 120 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.”Төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохицуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хавсралтаар баталсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг холбогдох төсвийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар)-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141884337631&showType=1