
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 171
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57.17-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.”Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын 2.3 дахь заалтын “төрийн захиргааны, үйлчилгээний” гэсний дараа “болон улс төрийн” гэж нэмсүгэй.
2.Мөн тогтоолын 1 дэх заалтын “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам” гэснийг “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам” гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА