Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргадаг.
Өнөөдөр /2024.03.28/ Дархан сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын албан хаагчид, Орон нутгийн өмчийн газар болон Статистикийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны албан хаагчид Онцгой байдлын газрын заавар зөвлөмжийн дагуу дуут дохиогоор ажлын байраа орхин гарч заасан цэгт цугларсан юм.
Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй. Иймд иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж үүргэвчиндээ гамшгийн үед хэрэглэх гар чийдэн, эмийн сан, хоол хүнс, дулаан хувцас, бичиг баримт зэрэг шаардлагтай зүйлийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ бүхнийг өнөөдрийн дадлага сургуулилтын үеэр Онцгой байдлын газраас шалгаж заавар зөвлөгөө өглөө.


