You are currently viewing Залуучууд театрын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит

Залуучууд театрын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит

Аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 онд хийх  хяналт шалгалтын  төлөвлөгөө, 23-01-23-02/23 тоот удирдамжийн дагуу Залуучууд театрын  2021-2022 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийж гүйцэтгэсэн тайланг хийж гүйцэтгэлээ.

Дотоод аудитад Залуучууд театрын  засаглал, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын үйл явц, 2021-2022 оны төсөв санхүүгийн үйл ажиллагаа, цалин хөлс олголт, тэтгэмж, худалдан авах ажиллагаа, өмнөх хяналт шалгалт, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт зэргийг хамруулсан

Зөвлөмж:

Засаглалын хүрээнд:

  • Үйл ажиллагаандаа мөрдөгдөж буй хууль тогтоомж, ёс зүй, хариуцлагын тогтолцоо, мэдээллийн технологи нь удирдлагын шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөж байгаа, албан хаагчдын ур чадварын талаар дүн шинжилгээ хийж удирдлагыг мэдээллээр хангах, удирдлага мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээг авах

Эрсдэлийн удирдлагын хүрээнд:

  • Байгууллагын ажилтан, албан хаагчдад эрсдэлийн талаар ойлголт өгөх,  нэгээс доошгүй албан тушаалтныг эрсдэлийн удирдлагаар сургаж мэргэшүүлэх, чадавхжуулах
  • Жил бүр байгууллагын үйл ажиллагаа, дотоод гадаад хүчин зүйлс болон санхүүгийн зорилтуудад учрах эрсдэлийг шинэчлэн тодорхойлж, тохиолдох магадлал учруулах үр дагавраар нь үнэлэх, албажуулах
  • Байгууллагын эрсдлийн бүртгэл, ангилал (стартегийн, үйл ажиллагааны, хүний нөөцийн, санхүүгийн, хууль тогтоомжийн нийцлийн, мэдээллийн технологийн гэх мэт) үнэлгээ, эрсдэл бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн байх

Дотоод хяналтын хүрээнд:

  • Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналтын шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 3.4 дэх заалтыг дотоод хяналтын үйл ажиллагаанд тогтмол хэрэгжүүлж ажиллах
  • Дотоод хяналтын ажилтаны үйл ажиллагаанд удирдлага хяналт тавьж, биелэлтийг тооцон хууль тогтоомжид нийцсэн урамшууллын хөшүүргийг тусгаж өгөх
  •  Дотоод хяналтын  албан хаагчийг холбогдох мэргэшүүлэх байгууллагын сургалтад хамруулж чадвахижуулах
  • Дотоод хяналтын  жилийн төлөвлөгөөг эрсдэлд суурилан төлөвлөх

Дотоод аудитаар “Сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг өгч илэрсэн зөрчил арилгуулахаар 5 зөрчилд 59,469.0 мянган төгрөгний акт, 1 зөрчилд 36,230.6 мянган төгрөгний Улсын ахлах байцаагчийн албан шаардлага 6 зөрчилд зөвлөмж хүргүүллээ.