Аймгийн Засаг даргын санаачилгаар нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнд дэмжин туслах “1/5” аяны хүрээнд XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сар шинийн баярын өдрийг тохиолдуулан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас Дархан сумын 2, 3-р багийн 3 өрхөд дэмжлэг үзүүллээ.
