You are currently viewing Шилэн дансны хуулийн хэрэгжилт, шинэчилсэн цахим хуудасны талаарх сургалтыг боловсролын салбарын нягтлан бодогчдод хийлээ.

Шилэн дансны хуулийн хэрэгжилт, шинэчилсэн цахим хуудасны талаарх сургалтыг боловсролын салбарын нягтлан бодогчдод хийлээ.

Боловсрол, Шинжлэх ухааны газраас боловсролын салбарын нягтлан бодогч нарын нэгдсэн уулзалт, сургалтыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албатай хамтран 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт 41 байгууллагын нягтлан бодогч хамрагдав. Тус сургалт, уулзалтад БШУГ-ын дарга Л.Буянтогтох “Цаг үеийн мэдээлэл, цаашид анхаарах асуудал” сэдвээр, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан “Дархан-Уул аймгийн 2023 оны төсөвт шийдвэрлүүлэх асуудлууд” сэдвээр, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудитор Ш.Отгон “Шилэн дансны хуулийн хэрэгжилт, шинэчилсэн цахим хуудас” сэдвээр, БШУГ-ын төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Нарантунгалаг “Боловсролын салбарын төсвийн шинэчлэл, хэрэгжилт” сэдвээр тус тус мэдээлэл өгч, салбарын нягтлан бодогч нарт тулгамдаж буй асуудлуудыг сонсож, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.