You are currently viewing Шилэн дансны тухай хуулийн 2022 оны 4-р улирлын хэрэгжилтэд хийсэн дотоод аудит

Шилэн дансны тухай хуулийн 2022 оны 4-р улирлын хэрэгжилтэд хийсэн дотоод аудит

      Аймгийн хэмжээнд 4 дүгээр улирлын байдлаар 22,359 мэдээллийг хуулийн хугацаанд, 891 мэдээллийг хугацаа хоцроон, нийт 23,250 мэдээллийг оруулж Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 100% буюу 95,7 хувийн чанарын үнэлгээтэй байна.Үүнээс:

  • Аймаг, сумдын нийт 5 төсвийн ерөнхийлөн захирагчийн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 100 хувь буюу 95,9 хувийн чанарын үнэлгээтэй байх ба нийт 878 мэдээлэл байршуулахаас 96 хувь буюу 842 мэдээллийг хуулийн хугацаанд, 4 хувь 36 мэдээллийг хугацаа хоцроож мэдээллэсэн байна.
  • Дархан-Уул аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний 99 байгууллага Шилэн дансны цахим хуудсанд бүртгэлтэй байх ба хуулийн хэрэгжилт 100 хувь буюу 96,8 хувийн чанарын үнэлгээтэй байна. Нийт 16,210 мэдээлэл байршуулахаас 96,8 хувь буюу 15,692 мэдээллийг хуулийн хугацаанд, 3,2 хувь буюу 518 мэдээллийг хугацаа хоцроож мэдээллэжээ.Мөн 4 дүгээр улирлын тайланг бүрэн илгээсэн байна.
  • Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн өмчит 37 байгууллага Шилэн дансны цахим хуудсанд бүртгэлтэй байх ба хуулийн хэрэгжилт 100 хувь буюу 94,5 хувийн чанарын үнэлгээтэй байна. Нийт 6,162 мэдээлэл байршуулахаас 94,5 хувь буюу 5,825 мэдээллийг хуулийн хугацаанд, 5,5 хувь буюу 337 мэдээллийг хугацаа хоцроож мэдээллэсэн байна. Санхүүгийн хяналт, дотоод аутидын алба нь төрийн өмчит байгууллагуудын улирлын тайлан илгээсэн байдлыг хянах эрх байхгүй тул дотоод хяналтыг хийгээгүй болно.

        Дотоод аудитаар илэрсэн зөрчил дутагдал:

– 2022 оны 3 дугаар улирлаас шилэн дансны мэдээллийг шинээр 2 байгууллага, давтан хугацаа хоцроосон 15 байгууллага байна.

– 2022 оны 4 дүгээр улирлын байдлаар 12 байгууллага нийт 48,208,674 төгрөгийн зарлагын, 933,561,028 төгрөгийн орлогын гүйлгээ бүхий цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний мэдээллийг Шилэн дансны цахим хуудсанд мэдээллээгүй байна.

– Дархан-Уул аймгийн хэмжээнд 58 аж ахуй нэгж байгууллага, төсвөөс татаас авдаг хувийн сургууль, цэцэрлэг Шилэн дансны цахим хуудсанд бүртгэлтэй байх ба Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн талаарх улирлын мэдээллийг 42 байгууллага хуулийн хугацаанд, 16 байгууллага огт мэдээллээгүй байна.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА