You are currently viewing ХНУМТ СИСТЕМД АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ ЗЭРЭГЛЭЛ ӨӨРЧЛӨХДӨӨ АНХААРААРАЙ

ХНУМТ СИСТЕМД АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ ЗЭРЭГЛЭЛ ӨӨРЧЛӨХДӨӨ АНХААРААРАЙ

Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбогдуулан ТЗ-ны албан тушаалын ангилал зэрэглэлийг өөрчлөхдөө ажлын байр “засах” үйлдлээр хийвэл дараах буруу үр дагавартай. /Жишээ нь: Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын ангилал зэрэглэл өмнө нь Тэргүүн түшмэл ТЗ-15 байсан. Шинэ тогтоолоор Тэргүүн түшмэл ТЗ-1 болсон. Энэ мэдээллийг оруулахдаа зүгээр энгийнээр ажлын байраа засах үйлдлээр ТЗ-15-ыг ТЗ-1 болгоод засчхивал Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 сарын 01-ээс өмнө Тэргүүн түшмэл ТЗ-15 ангилал зэрэглэлд ажиллаж байсан түүх үгүй болж анхнаасаа Тэргүүн түшмэл ТЗ-1 ангилал, зэрэглэлд ажилласан болж бүртгэгдэнэ шүү.
Тэгээд цаашаа ойлгомжтой байгаа биз, ЗГ-ын тогтоолоор ТЗ-ны албан тушаалын ангилал, зэрэглэл өөрчлөгдчихлөө. Тогтоолд нийцүүлж ТЗ-ны ажлын байруудаа шинээр үүсгэнэ. Тэгээд “дотоод хөдөлгөөний түүх нэмэх” гэдгээр шинээр үүсгэсэн ангилал зэрэглэл бүхий ажлын байр дээрээ бүртгэнэ. Үндэслэл нь ангилал зэрэглэлд өөрчлөлт орсон.
# Эх сурвалж ТАЗ