You are currently viewing ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ АВЧ БАЙНА.

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ АВЧ БАЙНА.

Шарын гол сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас ирүүлсэн 47 сул сул орон тоог нөхөх захиалга ирүүлсний дагуу Салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд бүртгэж, төрийн албаны тусгай шалгалтыг 08 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж байна.

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн болон төрийн албаны тусгай шалгалтад нийт 22 иргэн бүртгүүлж, шаардлага хангасан 11 иргэн шалгалт өгч байна.

Сонгон шалгаруулалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, нэр дэвшүүлэх тухай Салбар зөвлөлийн тогтоолыг захиалга ирүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.