You are currently viewing ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.ИДЭРЧУЛУУНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.ИДЭРЧУЛУУНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 81 дүгээр тогтоолоор томилогдсон ажлын хэсэг Дархан-Уул аймагт 2023 оны 06 дугаар сарын 18-аас 21-ний өдрүүдэд ажиллалаа.

Ажлын хэсэг Төрийн албаны хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлогын хэрэгжилттэй танилцах, “Төрийн албаны шинэтгэл, хандлага, зан үйлийн өөрчлөлт”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль” батлагдсантай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга, сургалт зохион байгууллаа. Нийт 19 төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн бодлого, 331 албан хаагчийн сонгон шалгаруулалт, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулахад 20 зөрчил илрүүлжээ. Илэрсэн зөрчлийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар оруулж шийдвэрлэх юм байна.