You are currently viewing СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН ТОГТООЛОО АВЛАА.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН ТОГТООЛОО АВЛАА.

Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулж хамгийн өндөр оноо авсан иргэдэд “Нэр дэвшүүлэх тухай” салбар зөвлөлийн тогтоол гардуулах арга хэмжээ 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр анх удаа зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Салбар зөвлөлийн гишүүд, Агентлаг Сумдын ЗДТГ-ын дарга нар мөн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хүрэлцэн ирж баяр хүргэлээ. Энэ удаагийн Төрийн албаны тусгай шалгалтад Нутгийн захиргааны байгууллагуудаас зарлагдсан 47 сул орон тоонд 63 иргэн бүртгүүлж албан тушаалын шаардлага хангасан 48 иргэнээс хууль эрх зүй, дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх, монгол хэл гэсэн 4 төрлийн шалгалтыг авч 37 иргэн тэнцэж тогтоолоо гардан авсан. Уг арга хэмжээний үеэр Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоолыг А.Сандагдорж авсан юм. 
4 хүн ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ

АУДИТЫН АЛБА

ТУСЛАХ ЦЭС

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ АУДИТЫН АЛБА

ТАНЫГ СОНСОЖ БАЙНА