You are currently viewing САНГИЙН ЯАМНААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

САНГИЙН ЯАМНААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн хүрээнд  “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг-IX” чадавх бэхжүүлэх сургалт, хэлэлцүүлгийг ес дэх жилдээ 3 өдөр зохион байгуулагдсан ба УИХ-ын тамгын газар, 16 яам, агентлагууд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Үндэсний аудитын газар, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт хариуцсан албан хаагчид нийт 350 гаруй хүн оролцлоо. Уг сургалтаас гадна Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газраас аймгуудын дотоод аудитын нэгжийн удирдлагуудад дараах сэдвээр сургалт зохион байгууллаа. Үүнд:
•“Аймгуудын дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаанд хийсэн чанарын үнэлгээ болон анхаарах асуудлууд” сэдвээр ДАХШҮХ-ийн дарга Г.Отгонбаяр
•“Дотоод аудитын удирдлагын мэдээллийн систем” сэдвээр “ЗИОН ХХК”-ийн бизнесийн аналитик Б.Мөнгөнцэцэг
•“Аймгуудын дотоод аудитын нэгжүүдийн 2022 оны тайлан, анхаарах асуудлууд” сэдвээр ДАХШҮХ-ийн мэргэжилтэн Б.Батзориг
•“Санхүүгийн хяналт, шалгалтын хүрээнд анхаарах асуудлууд” сэдвээр СХШХ-ийн ахлах мэргэжилтэн О.Энхжаргал
•“Шинээр хөгжүүлэлт хийгдсэн Шилэн дансны нэгдсэн цахим системийн танилцуулга” сэдвээр Төрийн сангийн газрын зөвлөх Ц.Наранзул.