Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалт 2023.02.02-ны өдөр Залуучууд театрын дугуй зааланд зохион байгуулагдлаа.
Тус сургалтад аймгийн 200 гаруй төрийн захиргааны албан хаагч хамрагдсан байна.
Уг сургалт нь дараах сэдвийн хүрээнд хийгджээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль-орон нутгийн чиг үүрэг, төсөв, санхүү, эдийн засгийн бие даасан байдал

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлын тухай хууль-Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, хариуцлага

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар нутаг болон иргэдийн суурьшилтай холбогдох асуудал, түүний шийдэл сэдэвт судалгааны танилцуулгыг Удирдлагын академийн багш нар хийлээ.