НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС, САНГУУДАД САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

Сангийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр баталсан “Нийгмийн даатгалын ерөнхий газар болон түүний харъяа газар, хэлтсийн санхүү, үйл ажиллагаа, сангуудад хийх нэгдсэн хяналт шалгалт”-ын СХШХ/02 тоот удирдамж, Дархан-Уул аймгийн Засаг даргын даргын баталсан 23-01-23/04 тоот удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021, 2022 оны санхүү, үйл ажиллагаа, сангуудад Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, заавар журмын хэрэгжилт, илэрсэн зөрчил дутагдалд дүгнэлт өгөх, зохих арга хэмжээ авах зорилгоор санхүүгийн хяналт шалгалт хийж гүйцэтгэн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, илэрсэн зөрчилд акт, албан шаардлага зөвлөмжийг тус байгууллагад хүргүүллээ.