You are currently viewing ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЛОО.

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЛОО.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар баталсан зарим хууль, Улсын Их Хурлын шийдвэрийг орон нутгийн иргэд, олон нийтэд таниулан сурталчлах арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран өнөөдөр Залуучууд театрын их танхимд зохион байгууллаа. Арга хэмжээг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбат нээж үг хэллээ.

Танилцуулгын хүрээнд чиглэл тус бүрийн хариуцсан зөвлөхүүд Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Боловсролын ерөнхий /шинэчилсэн найруулга/ хууль, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын их хурлын тогтоол, Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар иргэд, төрийн албан хаагчдад шинэ мэдлэг мэдээлэл олголоо.

2023 оны 7 дугаар сард Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг байгуулсан бөгөөд энэ төвөөр дамжуулан дээрх болон бусад хууль тогтоомжийг иргэд олон нийтэд тогтмол сурталчилан таниулж ажиллаж байна.

https://www.facebook.com/Darkhan.ZDTG?cft[0]=AZX7EgdWbK4PbJP8yhSAi7n0wezrGhgsqLs3CIvM8_pD93tAF_Nr6ySLjUxQL9LwPt4o-pC3H4n0ZFL1SUYd-77DNe50N2vrbHfPHD5TTrPhioWllDUkol-1_8wjJ9BnFZYPxU9jetod-7soJemYgvrvPJzEV-NfU4s62WCfU-DKDHRQElzJQiVy7HoPGOJJ9bpyLyTbCiqmqx-FFbHl4Rg6&tn=-UC%2CP-y-R