Аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/128 захирамж, 2022 оны 01-04/08 албан даалгавар, 2023 оны 01 дүгээр албан даалгаврын дагуу Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 5 албан хаагч, ХХҮГ-ын хөтөлбөрт хамрагдаж байгаа зорилтот бүлгийн 9 иргэний хамт Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны баруун болон урд талын явган хүний зорчих хэсгийн 75 метр хальтиргаа ихтэй, дагтаршиж хатуурсан цас мөсыг цэвэрлэж зам талбайг чөлөөллөө.
