You are currently viewing ДОТООД АУДИТЫН ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО.

ДОТООД АУДИТЫН ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО.

Дотоод аудитын хороо 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1. Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын танлцуулга, үр дүн, хэрэгжилт

2. 2024 оны хийгдэх санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын төлөвлөгөөний товч танилцуулга

Хурлаар 2023 онд хийсэн хяналт шалгалт, дотоод аудитын үр дүнгээр Улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлагын биелэлт хангаагүй байгууллагуудад хариуцлага тооцох саналыг 2024 оны 1-р улиралд Дотоод аудитын хороонд танилцуулахыг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд даалгахаар, 2024 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагчдаас санал ирүүлсэний дараа дахин хэлэлцэхээр тус тус шийдвэрлэлээ.