ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН ОНӨААТҮГ-Т ХИЙСЭН ДОТООД АУДИТ

Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөө, 23-06-23/07 тоот удирдамжийн дагуу Дархан хотын соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-ын 2022 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөт дотоод аудит хийж гүйцэтгэн дотоод аудитын ажлын тайланг тус байгууллагад хүргүүлсэн.

Дотоод аудитаар тус байгууллагад “Дунд” эрсдэлтэй буюу “Сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт өгсөн.

Дүгнэлтийн төрөлДүгнэлтийн тайлбар
Сайжруулах шаардлагатайБайгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцын төлөвшил нь “2-р түвшин”-д байна гэж үзсэн. Аудитаар илэрсэн асуудлын 75% нь “нөлөө ихтэй” гэж үзсэн

Дотоод аудитаар Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг мөрдөх, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар Улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүллээ. Мөн дараах зөвлөмжийг өгч ажиллалаа. Үүнд:

  • Түрээсийн гэрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28.3-т заасан нөхцлийг бүрэн тусгаж, хэрэгжилтэд хяналт тавих, гэрээний хугацаа дуусахад тооцоо нийлж баталгаажуулах, түрээсийн төлбөрийг бүрэн төвлөрүүлэхэд анхаарах
  • Нягтлан бодох бүртгэлээр тавих дотоодын хяналтыг сайжруулж, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу дансанд бичилт хийх.
  • Эрх бүхий байгууллагаас батлан гаргасан санхүү, төсвийн талаарх хууль, дүрэм, журам, эрх зүйн актыг тухай бүр судлан зөв хэрэгжүүлэх.
  • Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтын журам, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллах.
  • Хөдөлмөрийн дотоод журмыг “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын 122.1-т заасны дагуу батлах.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА