You are currently viewing Газрын багц хуулийн хэлэлцүүлэгт албаны албан хаагчид оролцлоо.

Газрын багц хуулийн хэлэлцүүлэгт албаны албан хаагчид оролцлоо.

#ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛСОН БА ТУС АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД ОРОЛЦЛОО.
Монгол Улсын Их Хурал, Барилга хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, БХБГ хамтран Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.02.16/ Дархан-Уул аймагт зохион байгуулсан.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батсайхан, Барилга Хот Байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Ц.Баярбат, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Батчулуун нарын албаны хүмүүс, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцлоо.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ: Газрын багц хууль 2002 онд батлагдсан. 27 давхардал 20 хийдэл үүссэн. Өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн учир газрын багц хуулийн төслийг ажлын хэсэг боловсруулж ард иргэдээр хэлэлцүүлж байна. 21-р зуун мэдээллийн зуун. Тиймээс газрын хуульд бүртгэлжүүлэх асуудлыг нарийвчлан тусгах шаардлага зүй ёсоор гарч байна. Өмнөх хэлэлцүүлэгт 9360 гаруй гаруй хүн оролцон 5 мянга гаруй хүн хуулийн төсөлд тусгах саналаа өгөөд байна. Суурь харилцааг зохицуулдаг хууль учир маш нухацтай хандах хэрэгтэй. Иймд өнөөдөр Дархан Сэлэнгийн бүс нутагт зохион байгуулагдаж буй хэлэлцүүлэгт иргэд идэвхтэй оролцож саналаа илэрхийлэх нь чухлыг онцлов.
– Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
– Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
– Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай төсөл
– Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
– Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
– Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
– Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг иргэдэд танилцуулж санал авч байна.
Дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт оруулахын өмнөхөн инхүү иргэдээр хэлэлцүүлж байгаа юм байна.
+12
All reactions:

You and 19 others