Аймгийн Засаг даргын 2022 оны 01-04/08 албан даалгаврын дагуу Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 5 албан хаагч, ХХҮГ-ын хөтөлбөрт хамрагдаж байгаа зорилтот бүлгийн 9 иргэний хамт Дархан сумын Өргөө багийн засаг даргын хуваарилсан газар болох Дархан Эмпати дунд сургуулиас ГОСХОТ ӨЭМТөв хүртэлх 100 м авто замын хальтиргаа ихтэй, дагтаршиж хатуурсан цас мөсыг цэвэрлэж зам талбайг чөлөөллөө.
