You are currently viewing Үе үеийн нягтлан бодогчиддоо Олон улсын “НЯГТЛАН БОДОГЧДЫН ӨДӨР”-ийн баярын мэндийг хүргэе

Үе үеийн нягтлан бодогчиддоо Олон улсын “НЯГТЛАН БОДОГЧДЫН ӨДӨР”-ийн баярын мэндийг хүргэе

    

🧮 1972 оны 11-р сарын 10-ны өдөр АНУ-ын Сан Диэго хотын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс нягтлан бодогчдын үйл ажиллагааг таниулах өдрийг зохион байгуулсанаар энэ өдрийг бүх нийтээрээ “Нягтлан бодогчдын өдөр” хэмээн тэмдэглэдэг болсон.

🧮 Монгол Улсад нягтлан бодох бүртгэлээр мэргэшүүлж төгсгөдөг 27 их дээд сургууль, жилд дунджаар 1400 орчим оюутан төгсгөдөг.

🧮 Судалгаагаар манай улсад санхүү, нягтлан бодох бүртгэл хариуцан ажиллаж буй нийт 18.9 мянга гаруй мэргэжлийн нягтлан бодогч байгаагаас 90% нь ААНэгжид, 10% нь төсвийн байгууллагад ажиллаж байна.

🧮 2024 оноос суманд ажиллаж байгаа нягтлангууд 40%-ийн нэмэгдэл, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3н дүүрэгт ажиллаж байгаа нягтлангууд 20%-ийн орон нутгийн нэмэгдэл авдаг болно.

🧮 2024 оны төсвийг дагалдах хуулийн төсөлд “Төсвийн байгууллагын нягтлан бодогчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг тухайн салбарын төрийн албан хаагчийн ангилал зэрэглэлтэй адил байхаар тогтоож болно” гэж тусгасан байгаа.

Энгийнээр хэлбэл нягтлангуудын цалинг тухайн байгууллагын цалингийн сүлжээгээр тооцох боломжтой болох зохицуулалт юм.

#Санжаагийн Мөнгөнчимэг Sanjaa Mungunchimeg