Аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөө, 23-06-23-02/22 тоот удирдамжийн дагуу Дархан-Уул аймаг дах бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2021-2022 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийж гүйцэтгэсэн тайланг хийж гүйцэтгэлээ.
Дотоод аудитад Дархан-Уул аймаг дах бүсийн Шүүх шинжилгээний төвийн засаглал, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын үйл явц, 2021-2022 оны төсөв санхүүгийн үйл ажиллагаа, цалин хөлс олголт, тэтгэмж, худалдан авах ажиллагаа, өмнөх хяналт шалгалт, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт зэргийг хамруулсан
Зөвлөмж:
Засаглалын хүрээнд:
Байгууллагаас үзүүлж байгаа ажил, үйлчилгээг хууль, тогтоомж, дүрэм журам, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэртэй нийцүүлэх.
Эрсдэлийн удирдлагын
Байгууллагын эрсдэлийн бүртгэлийг үндэслэн эрсдэл бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулсан байх
Дотоод хяналтын хүрээнд:
Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах, хууль, тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах
Дотоод аудитаар “Хангалтгүй” гэсэн дүгнэлтийг өгч илэрсэн зөрчил арилгуулахаар 2 зөрчилд 4,828,4 мянган төгрөгний Улсын ахлах байцаагчийн албан шаардлага 5 зөрчилд зөвлөмж хүргүүллээ.
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА