You are currently viewing Шилэн дансны тухай хуулийн 2023 оны 3-р улирлын хэрэгжилтэд хийсэн дотоод аудит

Шилэн дансны тухай хуулийн 2023 оны 3-р улирлын хэрэгжилтэд хийсэн дотоод аудит

Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөө, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23-06-23-02/19 тоот удирдамжийн дагуу Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ.

Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолд хамрагдах Төсвийн ерөнхийлөн захирагчийн харъяа байгууллагууд уг системд бүрэн хамрагдсан бөгөөд төсөв төлөвлөгөө, хууль тогтоомж, санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, сарын мэдээг харуулсан санхүүгийн мэдээллийн самбартай байна. Төсвийн ерөнхийлан захирагч болон орон нутгийн болон төрийн өмчит байгууллагууд 2021 онд 98 хувь буюу 95.3, 2022 онд 100 хувь буюу 95.7 тус тус чанарын үзүүллэлттэй Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг  хангаж ажиллажээ. 2023 оны 1-р улиралд 99.9 хувь буюу 95.1, 2-р улиралд 100 хувь буюу 97 онооны тус тус чанарын үзүүлэлттэй байна. 

НЭГДСЭН ЗӨВЛӨМЖ

Шилэн дансны нэгдсэн системд нэвтрэх албан тушаалтан, тэдгээрийн чиг үүргийг тодорхой болгож, мэдээллийг тогтоосон хугацаанд тогтмол шуурхай мэдээлэх.

– Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага; 3.1.5.төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч нарт аймгийн Засаг даргын “Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх тухай” 2022 оны 01-04/02 дугаар албан даалгаварыг хэрэгжүүлэхэд Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс анхаарч ажиллах.

– Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдэлд захиргааны шийдвэр гаргах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, дүгнэх, хэлэлцэх, бэлтгэх, түүнд оролцсон албан тушаалтны мэдэгдлүүдийг мэдээлж хэвших, мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан тохиолдол илэрсэн нөхцөлд мэдээлэх.