Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбогдуулан ТЗ-ны албан тушаалын ангилал зэрэглэлийг өөрчлөхдөө ажлын байр “засах” үйлдлээр хийвэл дараах буруу үр дагавартай. /Жишээ нь: Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын ангилал зэрэглэл өмнө нь Тэргүүн түшмэл ТЗ-15 байсан. Шинэ тогтоолоор Тэргүүн түшмэл ТЗ-1 болсон. Энэ мэдээллийг оруулахдаа зүгээр энгийнээр ажлын байраа засах үйлдлээр ТЗ-15-ыг ТЗ-1 болгоод засчхивал Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 сарын 01-ээс өмнө Тэргүүн түшмэл ТЗ-15 ангилал зэрэглэлд ажиллаж байсан түүх үгүй болж анхнаасаа Тэргүүн түшмэл ТЗ-1 ангилал, зэрэглэлд ажилласан болж бүртгэгдэнэ шүү.
Тэгээд цаашаа ойлгомжтой байгаа биз, ЗГ-ын тогтоолоор ТЗ-ны албан тушаалын ангилал, зэрэглэл өөрчлөгдчихлөө. Тогтоолд нийцүүлж ТЗ-ны ажлын байруудаа шинээр үүсгэнэ. Тэгээд “дотоод хөдөлгөөний түүх нэмэх” гэдгээр шинээр үүсгэсэн ангилал зэрэглэл бүхий ажлын байр дээрээ бүртгэнэ. Үндэслэл нь ангилал зэрэглэлд өөрчлөлт орсон.
# Эх сурвалж ТАЗ