Европын Холбооны санхүүжилттэй “Найрамдал” төслийн 2-р зорилт болох Иргэдийн оролцоот засаглалыг сайжруулах хүрээнд “Дархан хотын хөгжилд иргэн бүр оролцоно” уриан дор “Хоггүй Дарханыг хамтдаа бүтээе” сэдэвтэй Дархан Форумын анхдугаар хуралдааныг зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд иргэдээс цахимаар болон түүврийн аргаар санал асуулга авч байгаа тул та бүхэн идэвхтэй оролцоорой. Форумын хэлэлцүүлэг 2023.02.15-ны өдөр Гранд Як зочид буудлын 4 давхарт 14:00 цагт болно.
И-мэйл хаяг: dcf@friendship.mn
Утас: 9903-2637, 9900-2085
