Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын Дотоод аудит, хяналт шинжилгээний үнэлгээний хэлтсээс зохион байгуулсан дотоод аудитын чиглэлээр чадавхжуулах сургалтад тус албаны албан хаагчид 2023 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд хамрагдлаа. Уг сургалтаар дотоод аудитын ажлын үе шат, хорооны үйл ажиллагаа, аудитын үр дүнг тайлагнах, зөвлөмжийн биелэлтийг эргэн хянах, Дотоод аудитын удирдлагын нэгдсэн системийн танилцуулга болон Дорнод аймгийн туршлага дотоод аудитын үр өгөөж, ажлын баримт бүрдүүлэлт, Орхон аймгийн туршлага чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлсэн талаарх мэдээлэл тус тус тавигдлаа.

