Жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн Пүрэв гаригийг дэлхий даяар АУДИТОРЫН БАХАРХЛЫН ӨДӨР болгон тэмдэглэж эхэлсэн нь саяхан мэт боловч өнөөдөр аудитын салбарынхны хувьд төр хувийн хэвшил ялгалгүй мэргэжлээрээ бахархах, мэргэжлийн үйлчилгээний чанарыг дээдлэх, мэргэжлийн үйл ажиллагаандаа ёс зүйг эрхэмлэх билэгдэл болгож хэвшээд байна.
АУДИТОР хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшиж, үйлчлүүлэгч, харилцагч, олон нийт, улс орны эрх ашгийн төлөө мэргэжлийн үйлчилгээний үнэ цэнийг бүтээж, санхүүгийн сахилга бат, хариуцлагыг төлөвшүүлэхэд хүчин зүтгэж, мэргэжлийн нэр хүндээ өндөрт өргөж яваа АУДИТЫН САЛБАРЫН бүх ажилтнууд, түүний дотор нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн манлайд хүрч, аудиторын батламж гардан авсан аудиторууддаа АУДИТОРЫН БАХАРХЛЫН ӨДӨР -ийн мэнд дэвшүүлье.
