
| Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2016 оны “Журам шинэчлэн батлах тухай” 29 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын баталсан 2022 онд хяналт шалгалт хийх төлөвлөгөөний дагуу 2022 оны 03 дугаар улирлын Дархан-Уул аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн хүрээний байгууллагууд, хөрөнгө оруулалтаар ажил, үйлчилгээ хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн шилэн дансны цахим системд байршуулсан мэдээлэл, улирлын тайлан илгээлтэд тус тус хяналт тавьж тайланг нэгтгэн Сангийн яамны Санхүүгийн хяналт эрсдэлийн удирдлагын газарт цахимаар, Дархан-Уул аймгийн Засаг даргад 2022 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 109 албан тоотоор хүргүүлсэн.
Аймгийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 3 дугаар улирлын байдлаар 99.3%-тай байна. Нийт 15,234 мэдээлэл оруулахаас 15,146 мэдээллийг хуулийн хугацаанд, 444 мэдээллийг хугацаа хоцроож, 88 мэдээллийг огт мэдээлээгүй байна. Дотоод аудитаар Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн – хуулийн хугацааг мөрдөлгүй удаа дараа хугацаа хоцроож, огт мэдээлээгүй 4 байгууллагад Улсын ахлах байцаагчийн албан шаардлага, 8 байгууллагад хариуцлага тооцуулах саналыг Төсвийн ерөнхийлөн захирагчид, – Цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний мэдээллийг оруулаагүй, шинээр хугацаа хоцроосон 35 байгууллагад зөвлөмж өгөх саналыг Төсвийн ерөнхилөн захирагчид хүргүүллээ. |