You are currently viewing Шилэн дансны тухай хуулийн 2022 оны 2-р улирлын хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын талаарх мэдээлэл

Шилэн дансны тухай хуулийн 2022 оны 2-р улирлын хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын талаарх мэдээлэл

Аймгийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 2 дугаар улирлын байдлаар 98.7 хувьтай байх ба нийт 10364 мэдээлэл оруулахаас 10073 мэдээллийг хуулийн хугацаанд, 48 байгууллага 222 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн бол 8 байгууллага 69 мэдээллийг огт байршуулаагүй байна.

Улирлын тайланг 63 аж ахуйн нэгж байгууллага илгээхээс 30 аж ахуйн нэгж байгууллага огт илгээгүй байна.

Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийг хугацаа хоцроосон, огт мэдээллээгүй Төсвийн ерөнхийлөн захирагч 2, орон нутгийн болон төрийн өмчит 14 байгууллагад холбогдох зөвлөмж, албан шаардлага хүргүүллээ.