Дархан-Уул аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс зохион байгуулсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагуудын удирдлага, нягтлан бодогчдыг хамруулсан сургалтад албаны дарга Л.Дагийсүрэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, Санхүүгийн хяналт шалгалт, актын барагдуулалт, анхаарах асуудал сэдвээр зөвлөгөө мэдээлэл өглөө. Уг сургалтад шилэн дансны цахим системд мэдээлэл оруулах хугацаа болон цахим системд мэдээлэл хэрхэн оруулах гарын авлагыг тус тус бэлтгэн шинээр томилогдсон дарга, нягтлан бодогч нарт хүргэлээ.
