2022 оны 12 дугаар сарын 30-ний өдөр Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны хурал боллоо. Уг хурлыг нээж Дотоод аудитын хорооны дарга, Засаг даргын орлогч Б.Жавхлан нээж үг хэллээ. Энэхүү хурлаар Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны сүүлийн хагас жилийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар хийж гүйцэтгэсэн дотоод аудит болон санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутгадал, тэдгээрийг арилгах талаар өгсөн зөвлөмжийн дагуу авсан арга хэмжээ, түүний үр дүн, тус албаны 2022 оны дотоод аудтын тайланг хэлэлцлээ. Дотоод аудитын хорооны дарга, гишүүд санал дүгнэлт гаргаж, тодорхой чиглэл, үүрэг даалгаварыг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өглөө.
