Сангийн яам болон Дэлхийн Банк хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь Засаглалыг Бэхжүүлэх” төслийн хүрээнд Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны шинэчилсэн хөгжүүлэлтийг хийж, нэвтрүүлэхэд бэлэн болгоод байна.
Шинэчилсэн системийг албан ёсоор 2023.01.01-ний өдрөөс эхлэн нэвтрүүлж, хуучинсистемийг зогсоох тул 2022 оны 11 дүгээр сард багтан ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагын бүртгэлийг дараахь зааврын дагуу шинэ системд үүсгэсэн байхыг анхаарна уу.
Системд хэрхэн бүртгүүлэх талаарх цахим сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 21, 22, 23-ны өдөр 10 цагаас 3 удаа зохион байгуулах тул харьяа байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийг бүрэн хамруулахад анхаарна уу.
Огноо: 2022 оны 11 дүгээр сарын 21, 22, 23 өдөр, 10.00-11.30 цаг
ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАСНЫ ШИНЭЧЛЭЛ
ЦАХИМ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Зорилго: Байгууллагын удирдлага, ерөнхий нягтлан бодогч, системийн админ хэрэглэгч нарт системийн үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл олгох практик сургалт.
Оролцогчид: Шилэн дансны системд мэлээлэх үүрэгтэй албан хаагчид
Сургалтын холбоос:
/Meeting ID: 839 5702 6523, Passcode 123456/
Системийн хаяг : https://gap.mof.gov.mn/
Видео хичээлийн хаяг : https://gap1.mof.gov.mn/learning -ийн Видео сургалт цэснээс үзнэ үү.
Жич : Системийн хаягаар оронгуут Нэгдсэн нэвтрэлтийн цонх гарч ирэх ба өөрийн эрхээр ормогц Шилэн дансны хэрэглэгчийн эрх болох цонх гарч ирэх болно. Хэрвээ та Нэгдсэн нэвтрэлтийн системийн эрхгүй бол шинээр бүртгүүлсний дараа дахин https://gap.mof.gov.mn/ хаягаар орно уу.