- СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Орчны шинжилгээний үр дүнд тулгуурлан стратегийн зорилгыг дараах байдлаар томьёолж байна. Үүнд:
Стратегийн зорилго 1.Төсөв, санхүүгийн талаарх хууль болон түүнтэй холбогдон гарсан тогтоол шийдвэр, дүрэм, журам, зааврын хэрэгжилтэд хяналт тавих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аймгийн хэмжээнд төсвийн ил тод байдлыг хангуулах зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.
Зорилт 1: Хамрах хүрээний байгууллагуудыг тодорхойлж, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийж, зөвлөгөө мэдээллээр хангах
Зорилт 2: Монгол Улсын Засгийн газар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан-Уул аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээг чанартай хэрэгжүүлэх
Стратегийн зорилго 2. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах
зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.
Зорилт 1: Төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадвартай мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах
- СТРАТЕГИЙН ЗОРИЛГЫГ ХЭМЖИХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, СУУРЬ БОЛОН ЗОРИЛТОТ ТҮВШИН, СТРАТЕГИ
| Стратегийн зорилт | Шалгуур үзүүлэлт | Суурь түвшин | Зорилтот түвшин |
| Хамрах хүрээний байгууллагуудыг тодорхойлж, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийж, зөвлөгөө мэдээллээр хангах | Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитад хамрагдах байгууллагын тоо | 44 | 48 |
| Монгол Улсын Засгийн газар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан-Уул аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх | Мэдээ тайлан, биелэлт, хугацаандаа, чанартай тайлагнасан байдал |
100% |
100% |
| Төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадвартай мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах | Байгууллагын гүйцэтгэлийн тайлангийн үнэлгээний хувь | 98% | 98.5% |
- СТРАТЕГИЙН ЗОРИЛГО БА САЛБАР, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН БҮТЦИЙН УЯЛДАА, ЗУРАГЛАЛ
| Стратегийн зорилт | Шууд хэрэгжүүлэх нэгж | Дэмжлэг үзүүлэх нэгж |
| Хамрах хүрээний байгууллагуудыг тодорхойлж, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийж, зөвлөгөө мэдээллээр хангах | СХДАА | Сангийн яам, АЗДТГ |
| Монгол Улсын Засгийн газар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан-Уул аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх | СХДАА | АЗДТГ |
| Төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадвартай мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах | СХДАА | Сангийн яам, АЗДТГ, Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөл, бусад байгууллага |
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Санхүү хяналт, дотоод аудитын газар
Ахлах мэргэжилтэн: СХШУАБайцаагч Ц.Батхуяг
Утас: 7507-4222, 6 тоот Цахим шуудан: sankhuu_audit@darkhan.gov.mn